Энэ блогийн тухай

 Хэлэхээс нааш ухаарахгүй, хийж үзэхээс нааш мэдрэхгүй

Unimedia компаний дотоодод хөгжүүлэгчдийнхээ мэдлэг ур чадварыг ахиулах, туршлага солилцох, шинэ ажилтныг сургах, санаж сэрж яваг гэж мэргэжлийн холбогдолтой товхимол бэлтгэдэг юм. Нэг инженерийн зөвлөснөөр эдгээр товхимлоос заримыг нь блог руу оруулахаар болов. Бусад мэргэжил нэгт нөхдүүдэд хэрэг болох, тэдний санал хүсэлт, шүүмжийг хүлээж авах үүднээс энэхүү блогийг хөтлөж эхлэсэн болно. Зав гарсан үедээ өөрийн мэдсэн сурсан, туршлагаасаа хуваалцаж байх бодолтой байна.

Одоогоос яг 10 жилийн өмнө японы мэдээллийн технологийн нэгэн сэтгүүлийн сурвалжлагчид би ингэж хариулсан юм. Хүссэн хүсээгүй энэ улсын ачааг бид нуруун дээрээ үүрэх хариуцлагатай цаг мөч ирнэ. Тэр үед бид бэлэн байх ёстой юм. Үүний тулд цаг мөч алдалгүй сурч мэдэж, өөрсдийгөө хөгжүүлэхийг хичээж байна гэж. Одоо тэр цаг нь үе нь ирсэн юм шиг. Урд ам алдсан удаа бий тул өөрийн чаддаг мэддэг болгоноо хуваалцъя гэж бодож байна.

Энд гарч байгаа нийтлэлүүд хувийн бодол, дүгнэлт түлхүү байгаа тул андуу, дутуу зүйл байх талтай. Мэргэн уншигч таньд шүүмж байгаад, түүнийгээ бичиж үлдээвэл бидэнд их тус болох болно.

Нөгөөтэйгүүр энд бичигдсэн зүйл нэлээд базаж тойм бичсэн. Эцсийн хариуг
бичсэн дүгнэлтүүд шууд ойлгогдоход бэрх, үлдэц бага байх магадлалтай. Иймээс цааш нь дэлгэрүүлэн уншихыг зөвлөе. Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, хийж үзэхээс нааш мэдрэхгүй тал буй тул ялангуяа энэ салбарт шинэхэн хүмүүст биечлэн хийж үзэн, үнэхээр тийм эсэхийг шалгаж үзээд явбал үлдэц ихтэй болов уу гэж мунхаглана.

Өөрийн мэдлэг туршлагаас хуваалцсанаар бусдын цаг хугацааг хэмнэх болов уу гэж найдах авч гарцаагүй биеэр хийж үзэн, туулж (зовж) байж ойлгох зүйл байдаг учир аль болох энд бичсэн зүйлд эргэлзэж, сайтар шүүж нягтлан, бат итгэлтэй, өөрийн болтолоо хийж үзэхийг зөвлөе. 

0 件のコメント:

コメントを投稿